Эрдмийн сан - Ирээдүйн хөтөч
Орхон аймгийн Математик-Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Эрдмийн сан" бүрэн дунд сургууль нь Монголын хамгийн анхны хувийн дунд сургууль бөгөөд сургуулийнхаа шавыг 1996 оны хавар тавьсан. Өнөөдөр манай сургууль 24 багш, ажилчидтай, 13 бүлэгт 220 гаруй суралцагчидтай. Сурагчиддаа 1-р ангиас эхлэн Англи хэл, Компьютер, Математик, IQ-ийн хичээлийг гүнзгийрүүлэн заадаг. Манай сургуулийн багш нарын бүрэлдэхүүнд:
Боловсролын магистр -10, Хэл шинжлэлийн магистр -5, Боловсролын тэргүүний ажилтан- 5, Зөвлөх багш-2, Тэргүүлэх багш-6, Заах аргач багш-5 ажиллаж байна.